“MEC” байгууллагаас гаргадаг улс төрчдийн үйл ажиллагаанд "дүн тавьдаг" арваннэгдүгээр сарын үнэлгээ гарчээ. Судалгааг Улаанбаатар хотод оршин суудаг сонгуулийн насны 1006 иргэнээс 11 дүгээр сарын 05-14-ны өдрүүдэд санамсаргүй түүврийн аргаар авсан аж.
Судалгааны дүнгээр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд өгөх үнэлгээ гуравдугаар сард хамгийн өндөр буюу 6.3, дөрөв болон долдугаар сард 5.8, ес, аравдугаар саруудад 5.7 оноотой байв. Харин энэ сард Ерөнхий сайдын рейтинг 0.2 оноогоор нэмэгдсэн үзүүлэлттэй байна.