Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагаа, хяналт шалгалттай холбоотой шүүмжлэлийг илэрхийллээ. Тэрбээр "Цаашид Улаанбаатар хотод чаддаг нь чаддаг юмаа хийгээд, соёлын үйлдвэрлэлийг хөгжүүлэх ёстой. Мэргэжлийн хяналтын балиар баахан стандартуудыг болиулах хэрэгтэй. Болохгүй, бүтэхгүй гэсний ард заавал шантааж явна. Төр, хувийн хэвшил хамтрах гэхээр сэтгэлийг нь мохоодог, урам зоригийг байхгүй болгодог, хөдөлмөр хийх ур чадварыг байхгүй болгодог. Энэ нь хяналт нэртэйгээр хөдөлмөр эрхлэх боломжийг хааж байгаа явдал. Дэлхийн бүх улс орнууд гудамжны хоол үйлдвэрлэлийн соёлтой байдаг. Сүүлдээ цагдаа ороод ирлээ. Яаж хүн юм хийх юм бэ. 2022 оны нэгдүгээр сараас ихэнх үйлчилгээг чөлөөтэй явуулна" гэлээ.