Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Монголд ажиллаж буй гадаадын 6045 иргэний 36 хувь нь уул уурхайн салбарт ажиллаж байна“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 58 секунд

УИХ-ын үдээс хойшхи чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанд ХНХ-ын сайд А.Ариунзаяа “Хөдөлмөрийн зах зээлийг дэмжих, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар” мэдээлэл хийв.

Хийсэн мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар "Монголд хэчнээн гадаад иргэн ажиллаж байгаа вэ. Цар тахлын үед хэчнээн монгол иргэн эх орондоо ирсэн бэ"

ХНХ-ын сайд А.Ариунзаяа "Одоогийн байдлаар Монгол Улсад гадаадын 6045 иргэн ажил хөдөлмөр эрхэлж байна. Эдгээрээс 36 хувь нь уул уурхайн салбарт ажиллаж байна. Мөн барилгын салбарт 26, боловсролын салбарт 11 хувь нь ажиллаж байна. Цаашдаа ч өсөн нэмэгдэх байх" гэлээ.

Хуралдаан үргэлжилж байна.

Г.Занданшатар: Израйль улс иргэдийнхээ 30 хувийг гуравдугаар тунд хамруулснаар тохиолдлын тоо 80 хувиар буурсан байна
Г.Занданшатар: Израйль улс иргэдийнхээ 30 хувийг гуравдугаар тунд хамруулснаар тохиолдлын тоо 80 хувиар буурсан байна
 
Улс тунхагласны барилдаанд О.Хангай, Б.Орхонбаяр тэргүүтэй бөхчүүд зодоглоно
Улс тунхагласны барилдаанд О.Хангай, Б.Орхонбаяр тэргүүтэй бөхчүүд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.