Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Занданшатар: Израйль улс иргэдийнхээ 30 хувийг гуравдугаар тунд хамруулснаар тохиолдлын тоо 80 хувиар буурсан байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 21 секунд

Чуулганы үдээс хойш хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар иргэдээ гуравдугаар тундаа идэвхтэй хамрагдахыг уриалав. Тэрбээр "Дельта давалгаа Европын болон ОХУ-д их идэвхжиж байна. Ялангуяа дельта давалгаа вакцины хамрагдалт бага байгаа улс орнуудыг ихээр хүндрүүлж байна. Цар тахлын эрсдэлт байдлыг даван туулах хамгийн сайн арга бол нэмэлт тун юм. Үүнийг ч эрдэмтэн судлаачид баталж, ДЭМБ зөвлөсөөр байна. Вакцины гуравдугаар тундаа хамрагдсан улс орнуудын нөхцөл байдал сайн байна. Израйль улс хүн амынхаа 30 хувийг гуравдугаар тунд хамруулснаар тохиолдлын тоо 80 хувиар буурч байна. Их Британи 20 хувь хамруулснаар тохиолдлын тоо 10 хувиар буурсан байна. Нас баралт 15 хувиар буурсан. Хятад улс гуравдугаар тунг идэвхтэй хийж эхлээд байна.

Монгол Улс иргэдийнхээ 17 хувийг хамруулснаар тохиолдлын тоо өмнөх сартай харьцуулахад 60 хувь, эмнэлгийн ачаалал 40 хувиар буурсан байна. Тиймээс иргэдээ гуравдугаар тундаа идэвхтэй хамрагдахыг уриалж байна" гэлээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Вакцины үр дүнд Монгол Улс энгийн амьдралд үе шаттай шилжиж байна
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Вакцины үр дүнд Монгол Улс энгийн амьдралд үе шаттай шилжиж байна
 
ТАНИЛЦ: Улс тунхагласны ойн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүд
ТАНИЛЦ: Улс тунхагласны ойн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.