Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Сүхбаатар: Фэйсбүүк хаяг виртуал хөрөнгөд орох уу

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 45 секунд

УИХ-ын чуулганаар Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаар хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар "Энэ хууль гарснаараа ямар хэсэг нь хуулийн үйлчлэлд ороод ямар хэсэг нь хуулийн зохицуулалтгүй үлдэх вэ. Жишээ нь фэйсбүүк хаяг, хуудсуудаа хэдэн арван сая төгрөгөөр зарж байна. Мөн тоглоомын аппликэйшн бүтээгээд түүнээсээ төлбөр аваад тоглуулж байна. Эдгээр нь виртуал хөрөнгөд орох уу. Бие биедээ зараад л байдаг. Татвар ногдож байгаа зүйлгүй, хуулийн зохицуулалтгүй явж байна. Виртуал хөрөнгө гэдэг өөрөө чөлөөт орон зай байтал бид үүнийг бид зохицуулах гээд байна уу" гэж асуулаа.

УИХ-ын гишүүн Н.Учрал "Санхүүгийн талаарх ойлголт маш хурдацтай өөрчлөгдөж байна. Энэ бол нэг талаасаа том боломж боловч нөгөө талаасаа маш том эрсдлийг дагуулж байгаа. Иргэдийн санхүүгийн эрх зүйн боловсрол тун тааруу байна. Бид технологийг хуульчилж чадахгүй.

Бид виртуал хөрөнгийн харилцааг хуульчилж мөн чадахгүй. Тийм учраас тухайн үйлчилгээ үзүүлж байгаа найман биржийн тавигдах шаардлагыг тодорхой болгох, мөнгөний эх үүсвэрээ мэдээллэдэг болгох, хэн хөрөнгө оруулсныг тодорхой болгоё гэж үзэж байгаа. Дуу, шүлэг, тоглоом, цахим хаяг зэргийг оюуны өмчөөр баталгаажуулсан бол түүнийг арилжаанд тооцно" гэв.

Э.Оюунболдод унасан бөхчүүдийн цол, чимгийг 14.00 цагаас гардуулна
Э.Оюунболдод унасан бөхчүүдийн цол, чимгийг 14.00 цагаас гардуулна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.