Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Тогтохсүрэн: МАН бүлэг С.Ганбаатар гишүүнийг шүүхэд болон ҮХЦ-д өгнө

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 6 секунд

УИХ-ын чуулганаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаар хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуун, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн хэлэлцэж байгаа асуудлаар асуулт асуухын өмнө УИХ-ын гишүүн С.Ганбаатарт хандан үг хэллээ. УИХ-ын гишүүн С.Ганбаатар нь "МАН-ын бүлэг даатгалын компаниудад худалдагдаж, барьцаалагдаж, хахууль авсан байна" гэж хэлсэн юм.

Тэгвэл УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн "С.Ганбаатар гишүүн МАН-ын бүлгийн гишүүдээс уучлалт гуйгаарай. 62 хүнийг авлига авсан гэж доромжилж болохгүй. МАН бүлэг таныг шүүхэд болон ҮХЦ-д өгнө. УИХ-ын гишүүн чуулган дээр хэлсэн үгнийхээ төлөө нэг л тохиолдолд хариуцлага хүлээнэ. Энэ нь гэмт хэрэгт гүтгэсэн тохиолдолд. Тиймээс С.Ганбаатар гишүүнийг ҮХЦ-д өгнө" гэв.

ХХЕГ: Эрээний хил түр хугацаагаар нээж байгаа нь ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ
ХХЕГ: Эрээний хил түр хугацаагаар нээж байгаа нь ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ
 
Гэрээлэгч компаниудын үйл ажиллагааг зогсоох, шантаажлах асуудлаас болж газрын тосны хайгуул хийж буй зургаан талбайн ажил зогсонги байдалд ороод байна