Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Бүх ААН, компанийг 4-10 дугаар сар хүртэл НДШ, ХХОАТ-аас бүрэн чөлөөллөө“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 12 секунд

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдээлэл хийх үеэр. Монгол Улс, Улаанбаатар хот, Төрийн ордон. 2020.03.27.

Гэрэл зургийн эх сурвалж: zasag.mn 


Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ард иргэд, ААН-үүд хандан мэдэгдэл хийж байна. Тэрээр өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хийж байна.

Тэрбээр “Өнөөдрийн байдлаар дэлхийн 201 нутаг дэвсгэр, улс оронд коронавирусийн халдвар тархаад байна. Манай улсад коронавирусийн 11 тохиолдол бүртгэгдэж, хүмүүсийн биеийн байдал тогтвортой байгаа. 

Монгол Улсын Засгийн газар болон Ерөнхий сайдын зүгээс хоёр чиглэл барьж ажиллаж байна. Засгийн газраас хоёр чиглэл барьж ажиллаж байна. Эхнийх нь Монгол хүний эрүүл мэнд, амь насыг хамгаалах хоёрдугаарт эдийн засгийн нөхцөл байдалд анхаарч байна. 

Өгсөн үүрэг даалгавар, урьдчилан сэргийлэх арга хэмжээг холбогдох байгууллагууд сайн хэрэгжүүлж байна. Засгийн газар болон Улсын Онцгой комисс коронавирусээс урьдчилан сэргийлэх чиглэлээр тус тус 10 удаа хуралдсан байна. 

Дэлхий нийтэд коронавирусийн тархалт эрчимтэй дэгдээгүй маш цөөн орон байна. Үүний нэг нь манай улс юм.  Одоо бол засаглах цаг боллоо. Өндөржүүлсэн бэлэн байдал, тогтоол, шийдвэрийг бүх иргэд дагаж мөрдөх ёстой. Шуудхан хэлэхэд үхэх үү, сэхэх үү гэдэг хоёр зүйлийн зааг дээр байна” гэв.

Түүнчлэн эдийн засгийн тогтвортой байдлыг хангах үүднээс дараах багц арга хэмжээг авахаар боллоо. Үүнд:
  1. 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 10 дугаар сарын 1-ний өдөр хүртэл 6 сарын хугацаанд бүх ААН, компаниудыг нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлнө.
  2. 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 10 дугаар сарын 1-ний өдөр хүртэл 6 сарын хугацаанд иргэдээс орлогын албан татвар авахгүй.
  3. 4 дүгээр  сарын 1-ний өдрөөс эхлэн 10 дугаар сарын 1-ний өдөр хүртэл 6 сарын хугацаанд 1,5 тэрбум төгрөгөөс доош орлоготой ААН-үүдээс орлогын албан татвар авахгүй.
  4. Үйл ажиллагаа нь хүндэрсэн ч ажлын байраа хадгалсан ААН, Хувийн хэвшлийн ажилтан бүрт гурван сарын хугацаанд сар бүр 200 мянган төгрөгийн дэмжлэг олгоно.
  5. Малчдаас ноолуур авахад зориулж 3%-ийн хүүтэй 300 тэрбум төгрөгийн зээл олгоно. Зээлийг Засгийн газраас хариуцна.
  6. 18 нас хүртэлх хүүхдэд олгодог 20 мянган төгрөгийг 10 мянгаар нэмэгдүүлж, гурван сарын хугацаанд 30 мянган төгрөг олгоно.
  7. 4 дүгээр сарын 15-аас шатахууны үнийг тодорхой түвшинд буулгах арга хэмжээ авч байна.
Розалия Ивановна: Чингисийн үеэс монголчуудын цусанд байсан сахилга бат хорио цээрийн үед тод илрэв
Розалия Ивановна: Чингисийн үеэс монголчуудын цусанд байсан сахилга бат хорио цээрийн үед тод илрэв
 
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.