Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУРАГЧ Н: Бид зодоон болсны дараа учир зүйгээ олж, нөгөө хүүхдээс уучлалт гуйсан

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 36 секунд

No description available.

Олон нийтийн цахим сүлжээнд өсвөр насны хүүхдүүд нэгнийгээ бүлэглэн зодож буй бичлэг цацагдсан нь олны шүүмжлэлийг дагуулаад буй. Бичлэгт гарсан нөхцөл байдал, энэ төрлийн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн талаар тодруулахаар цагдаагийн байгууллага ажиллаж байгаа талаар бид өмнө мэдээлсэн.

Тэгвэл найзуудтайгаа нийлж, бусдыг зодож буй нь дүрс бичлэгт үлдсэн сурагч Н хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Арваннэгдүгээр сарын 13-нд манай найзууд байрныхаа гадаа сагс тоглохоор гарсан юм. Манай найзууд .. дугаар сургуулийн аравдугаар анги, би коллежид сурдаг. Тоглоомын талбайн орчимд явж байхад өмнө нь харж байгаагүй эрэгтэй хүүхэд намайг мөрлөсөн. Би “Хөөе, яагаад байгаа юм бэ” гээд бид хоёр бага зэрэг маргалдаж, тэр хүүхэд намайг элэгдсэн. Тэгээд би хоёр удаа өшиглөж, нэг удаа цохисон юм. Хажууд нь хэрэлдээд, зодоон болохоор манай найзууд намайг өмөөрөөд, ирж зодсон. Биднийг нэг эмэгтэй найз маань ирж салгасан. Бид зодоон болсны дараа учир зүйгээ олж, нөгөө хүүхдээс уучлалт гуйсан. Манай найзуудад зодуулсан хүүхэд урт үстэй болохоор эмэгтэй хүүхэд гэж хараад байх шиг байна. Тэр арваннэгдүгээр ангийн эрэгтэй хүүхэд” гэжээ.

Монгол, Туркийн Эдийн засаг, худалдааны Засгийн газар хоорондын хамтарсан хорооны есдүгээр хуралдаан болж байна
Монгол, Туркийн Эдийн засаг, худалдааны Засгийн газар хоорондын хамтарсан хорооны есдүгээр хуралдаан болж байна
 
Д.Сарангэрэл: Улаанбаатар хотод ямар ч жаргал байхгүй. Зовлонтой байгаа шүү дээ
Д.Сарангэрэл: Улаанбаатар хотод ямар ч жаргал байхгүй. Зовлонтой байгаа шүү дээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.