Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ГХЯ: Хятад, Монгол жолооч нар хоорондоо хавьтахгүйгээр чингэлгээ солилцох саналыг Хятадын тал тавьсан

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 48 секунд

БНХАУ-ын Эрээн хотод коронавирусийн халдвар тархсантай холбогдуулан Эрээний хил хаагдсан. Эрээний хилээ хааснаас үүдэж, манай улс нарийн ногоо, тариур, эм хангамж болон бусад бараа бүтээгдэхүүний хомстолд ороод буй. Тэгвэл тус боомт үйл ажиллагаа хэзээнээс хэвийн горимд шилжих талаар Гадаад харилцааны Дэд сайд Б.Мөнхжин дараах байр суурийг илэрхийллээ.

Тэрбээр "Автозамын тээвэрлэлт, болон зорчигч тээвэр хязгаартай. Түүнээс биш БНХАУ хилээ хаагаагүй. Төмөр замын тээвэрлэлт хэвийн явагдаж байна. Нарийн царигаар ачилт хэвийн явагдаж байна. Одоо автозамын тээвэрлэлтийг хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэг талаар яригдаж байгаа.

БНХАУ талаас дөрвөн санал тавьсан. Өөрөөр хэлбэл, БНХАУ, Монгол жолооч нар хоорондоо хавьтахгүйгээр халдвар хамгааллын дэглэмээ сахиж хилийн 0 цэг дээр чингэлгээ солилцох саналыг тавьсан.

Бид хүлээж авсан. Ингэхдээ бидний зүгээс 19 хоногийн хугацаанд жолооч болон чингэлэг бэлдэх, хилийн цэгийн талбайг засах зэрэг ажлуудыг зохион байгуулах юм. Энэ бэлтгэлээ шуурхай хийчихвэл автозамын тээвэрлэлт аль болох л хурдан нээгдэх бололцоотой. Бид нарийн ногоог төмөр замаар ачиж байгаа тул хомсдол үүсэхгүй. Үндсэн бүтээгдэхүүн гэнэтийн шоконд орж тасалдахгүй.

Эрээнд коронавирусний халдвар илрээд сар гаруй болж байна. Өнгөрсөн хугацаанд хяналтад авсан юм шиг байна. Автозамын боомтоор бараа бүтээгдэхүүн тээвэрлэх ажилдаа шуурхай орох тохироог хийсэн" гэлээ.

Арьс товруутах өвчний улмаас 1700 гаруй үхрийг устгалд оруулжээ
Арьс товруутах өвчний улмаас 1700 гаруй үхрийг устгалд оруулжээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.