Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БИЧЛЭГ: Дуучин С.Зоригт машин ачилтын залуугаас УУЧЛАЛ ГУЙЛАА

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 47 секунд

Дуучин С.Зоригт энэ сарын 10-ны өдөр Замын хөдөлгөөний дүрэм зөрчин машинаа явган хүний зам дээр байрлуулсан шалтгаанаар түүний машиныг түр саатуулах хашаанд байршуулсан. Гэтэл дуучин С.Зоригт автомашинаа эргүүлэн авахдаа тус журмын хашаанд үүрэг гүйцэтгэж байсан ажилтныг гутаан доромжилж буй бичлэг цахим орчинд цацагдсан.

Эл үйлдэлд нь Ачилтын холбооноос мэдэгдэл гарган дуучин С.Зоригтыг уучлалт гуйхыг шаардсан юм. Харин өнөөдөр дуучин С.Зоригт машин ачилтын холбоо болон ажилтан залуугаас уучлалт хүсжээ.

Тэрбээр “Өнгөрсөн өдрүүдэд өөрийн цахим хуудсаараа машин ачилтын компанийн ажилтны бичлэгийг хийж, онцгүй үйлдэл гаргасандаа тэр залуугаас уучлалт хүсэж байна. Хүн болгон албаар дүрэм зөрчдөггүй байх. Тухайн үед би нялх хүүхдээ айлд оруулж өгчхөөд яараад гарч ирэхэд машиныг маань аччихсан байсан л даа. Ачилт угаас тийм явцтай байдаг. Мэдээж намайг хүлээхгүй. Ёс зүйгүй хандсандаа Монголын машин ачилтын компанийнхнаасаа уучлалт хүсэж байна.

Машин ачилтын системийг 100 хувь зөв гэж хардаггүй. Монголын жолоочид яагаад машины цонхон дээрээ утасны дугаараа тавьдаг вэ. “Уучлаарай энд машинаа тавьчихлаа, залгаарай” гэдэг үүднээс л дугаараа тавьдаг шүү дээ. Гэхдээ тийм мэдээлэл түгээсэн нь буруу учраас сөрөг мэдээлэл түгээж та бүхнийгээ стресстүүлсэндээ уучлалт хүсье. Бүгдээрээ замын хөдөлгөөний дүрмээ дагаж хөдөлгөөнд оролцоцгооё” гэлээ.

ХЗБХ: ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчдийн томилгооны сонсголыг хийж байна
ХЗБХ: ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчдийн томилгооны сонсголыг хийж байна
 
МАРГААШ: Улаанбаатарт 28 хэм дулаан, бага зэргийн бороотой
МАРГААШ: Улаанбаатарт 28 хэм дулаан, бага зэргийн бороотой
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц