Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХЗБХ: ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчдийн томилгооны сонсголыг хийж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 55 секунд

Хууль зүйн байнгын хорооны хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчдийн асуудлаар томилгооны сонсгол явуулж байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг 2021 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн. Уг хуулийн 77, 95 дугаар зүйлд заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг Улсын Их Хурал нээлттэйгээр нэр дэвшүүлж, сонгон шалгаруулсны үндсэн дээр томилгооны сонсгол хийж томилохоор заасан.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд 29 хүн нэр дэвшсэнээс сонгон шалгаруулалтын явцад 3 хүн нэрээ татсан бол 1 хүний төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн, 1 хүн ярилцлагад ороогүй тул бүртгэлээс хасаж нийт 24 хүн, Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд 24 хүн нэр дэвшсэнээс сонгон шалгаруулалтын явцад 1 хүн нэрээ татсан тул 23 хүнийг сонгон шалгаруулалтад оролцуулсан.

Улмаар сонгон шалгаруулалтын Ажлын хэсэг 2021 оны 10 дугаар сарын 19-нд хуралдаж Монгол Улсын Их Хуралд санал болгох нэр дэвшигчдийг тодруулж, Ажлын хэсгийн гишүүдийн олонхын санал авсан нэр дэвшигчдийг олон нийтэд танилцуулж байна.

  1. Н.Отгончимэг
  2. Д.Эрдэнэчимэг
  3. Н.Баасанжав
  4. Р.Онончимэг
  5. Д.Зүмбэрэллхам
  6. Н.Мөнгөнцэцэг

Хуульд Шүүхийн Ерөнхий зөвлөлийн /ШЕЗ/ бүрэлдэхүүн 10 гишүүнтэй байхаар суулгаж өгсөн билээ. ШЕЗ-ийн 10 гишүүний тавыг шүүгчид дотроо сонгоно. Таван гишүүнийг нь нээлттэйгээр, нэр дэвшүүлж томилох заалттай.

Шувууны ханиад Ази, Европт тархжээ
Шувууны ханиад Ази, Европт тархжээ
 
Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.