Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шувууны ханиад Ази, Европт тархжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 13 секунд

Сүүлийн өдрүүдэд Европ, Азийн орнуудад шувууны ханиадны хэд хэдэн хүнд хэлбэрийн дэгдэлт бүртгэгдэж буй мэдээллийг Дэлхийн амьтны эрүүл мэндийн байгууллага (OIE) мэдэгдсэн нь вирус дахин хурдан тархаж байгааг батлав.

Хятад Улсад он гарсаар шувууны томуугийн H5N6 дэд хэв шинжээр хүнд халдварласан 21 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оноос өндөр үзүүлэлт аж.

БНСУ-ын Чунчонбүг-до дахь 770,000 орчим шувуутай шувууны фермд дэгдэлт гарсан тухай ДЭМБ-аас мэдээлэв.

Япон Улс 2021 оны өвлийн улирлын анхны дэгдэлтийг тус улсын зүүн хойд хэсэгт орших шувууны фермд бүртгэгдсэн гэж ДЭМБ-аас мэдээлсэн нь өнгөрсөн долоо хоногт Японы Хөдөө аж ахуйн яамнаас гаргасан мэдэгдлийг баталжээ.

Норвеги Улсын Рогаланд мужид 7000 шувууны сүрэгт H5N1 шувууны томуу дэгдсэн гэж ДЭМБ-аас мэдээлэв.

Энэхүү өвчин нь ихэвчлэн намрын улиралд тохиолддог бөгөөд нүүдлийн зэрлэг шувуудаар тархдаг байна.

Эх сурвалж: CNN

“Бэрх биш ээлтэй” аяны тугийг Дундговь аймагт аялууллаа
“Бэрх биш ээлтэй” аяны тугийг Дундговь аймагт аялууллаа
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.