Дорноговь аймагт 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр нэр бүхий хоёр ломбардад хулгай орж их хэмжээний эд зүйлс алдагдсан хэрэг гарчээ. Тухайн гэмт хэргийг тус аймаг дахь цагдаагийн газрын алба хаагчид шуурхай илрүүлэн уг хэргийг үйлдсэн байж болзошгүй Г, С нарыг холбогдуулан мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Иймд иргэн аж ахуй нэгж байгууллагууд та бүхэн гэрээт харуул хамгаалалтын байгууллагуудтай хамтран ажиллаж, дохиолол, камерын хяналтын төхөөрөмж суурилуулж хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.