Хууль зүйн байнгын хороо томилгооны сонсгол зохион байгуулж байна. Тодруулбал, Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүдийн мэдээллийг сонсож байна.
Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд Ажлын хэсгийн гишүүдийн олонхын санал авсан нэр дэвшигчдийг танилцуулж байна.
Нэр дэвшигч Д.Ариунтуяа "Шүүхийн ёсзүйн хорооны гишүүнээр томилогдож байсан багахан туршлагаа ашиглана. Нийгэм шударга ёс, шударга шүүхийг хүсэмжилж байгаа энэ үед шүүхийн шинэчлэлийн асуудалд багахан хувь нэмрээ оруулахыг хүсэж нэрээ дэвшүүлсэн. Хэрвээ сахилгын хорооны гишүүнээр томилогдвол чиг үүргээ хараат бусаар хэрэгжүүлж, гомдлыг бодитой хянан шийдвэрлэхэд чармайн ажиллана" гэв.