Хууль зүйн байнгын хороо томилгооны сонсгол зохион байгуулж байна. Тодруулбал, Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүдийн мэдээллийг сонсож байна.
Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд Ажлын хэсгийн гишүүдийн олонхын санал авсан нэр дэвшигчдийг танилцуулж байна.
Нэр дэвшигч Ц.Давхарбаяр "Хараат бус, төвийг сахиж, шударгаар ажиллах ёстой зарчмыг үндэслэл болгож ажиллана. Шүүхийн ажиллагаа маш нарийн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай уялддаг. Тэгэхээр өмнө нь ажиллаж байсан практиктайгаа үндэслэж, шүүхийн сахилгын хороонд ирж байгаа гомдол мэдээллийг шалгах үйл ажиллагаанд туршлагаа ашиглах болно. Шүүхийн сахилгын хороонд ажиллавал зөвхөн хуульд захирагддаг, шүүхийн үйл ажиллагааг буруу ойлгох, хууль эрхзүйн мэдлэг муутайгаар шүүгчийг хардах, буруутгах үйлдэл гаргахаас сэрэмжилж ажиллана" гэлээ.