Үндэсний хөрөнгө оруулалтын банк "Эрдэнэт үйлдвэр", "Эрдэнэс тавантолгой" болон Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгөнүүдийг сүүлийн гурван жилд төлж чадахгүй байгаа талаар Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар мэдээлсэн. Тэгвэл энэ талаар Үндэсний хөрөнгө оруулалтын банкны ТУЗ-ийн дарга асан, Хотын дарга Д.Сумъяабазараас тодруулахад "Би та бүхний адил санаа зовж байна. КОВИД-19 гараад эдийн засаг амаргүй байсан үед зээл гаргасан ААН-үүдийн байдал хүнд байгаа. Хөрөнгө оруулалтын банкны удирдлагуудад давхар шаардлага хүргүүлж байгаа. Бизнесийн байгууллага төрийн байгууллагатай гэрээ, эрх зүйн хүрээнд эх үүсвэрийг харилцах болон хугацаатай хадгаламж хэлбэрээр татдаг. Тиймээс эргэн төлөгдөх нөхцөлөө графикт шилжүүлсэн бол анхаараад, богино хугацаанд зохицуулах ёстой гэдэг саналыг хүргүүлсэн, хэлсэн.
Би ТӨҮГ-ууд, НДС-тай холбоотой асуудлуудын төлбөрийг богино хугацаанд барагдуул гэдэг үүрэг даалгаврыг өгсөн байгаа. Би 2013 онд Хөрөнгө оруулалтын банкны ТУЗ-ийн даргын ажлаа өгсөн. Тиймээс ажиллаж байгаа хүмүүсийг илүү хөгжиж, үйл ажиллагаагаа сайжруул гэж байгаа. Та бүхний адил би санаа зовж байна. Сүүлд авсан мэдээллээр ондоо багтаад төлж барагдуулна гэсэн" гэх тайлбарыг өглөө.