Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.
Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан "Засгийн газраас 100 тэрбум төгрөгийн 3 хувийн хүүтэй арилжааны банкны зээлийг энэ өвлийн болон ирэх хаврын иргэдийн махны нөөц бүрдүүлэх зориулалтаар гаргасан. Арилжааны банкуудаас өгсөн мэдээлэлд нийт 81 тэрбум төгрөгийн зээл гарч, ААН-үүд мах бэлтгэлдээ гарсан байна. Үүгээр 10.8 мянган тонн орчим мах бэлтгэнэ. Өнөөдрийн байдлаар 5.5 мянган тонн нөөцийн мах бэлтгэгдсэн байна.
Хөдөө аж ахуйг дэмжих санг ТӨК болгох асуудлыг шийдвэрлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна. Энэ компани төрийн өмчит болсноор бусад ААН-үүдтэй нэгдэн нөөцийн махыг бэлтгэхээс гадна үнийг тогтвортой байлгаж, нийлүүлэлтийг хянах юм" гэв.