Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хятад улс гадаадын иргэдийг хүлээж авахаа өнөөдрөөс эхлэн зогсооно

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
3 минут 27 секунд


Сүүлийн үед шинэ коронавирусийн халдварын тохиолдол бусад улс орнуудаас импортлогдох нь нэмэгдсэн тул Хятад улсын засгийн газар Баасан гарагийн шөнө дундаас эхлэн гадаадын иргэдийг хилээрээ нэвтрүүлэхгүй байхаар болжээ.

 

Транзит визтэй болон Хонг Конг, Макаогоор дайрч ирсэн богино хугацааны визтэй гадаадын иргэдэд зөвхөн хилээ нээх юм байна. Хилийн хоригоо хэзээ цуцлахыг тахлын нөхцөл байдлаас хамаарч тухайн үед нь шийдэхээ Хятадын гадаад хэргийн яам мэдэгджээ.

Хоёрхон сарын өмнө Хятад улс коронавирусийн тахлын хамгийн том голомт болж байсан бол өнөөдөр байдал эсрэгээрээ өөрчлөгдөөд байна.

Гэхдээ өнөөдөр Хятадыг зорин ирж байгаа гадаадын иргэд нийт зорчигчдын бага хувийг эзэлж байгааг CCTV суваг мэдээлжээ. Тухайлбал Хятад руу ирж байгаа зорчигчдын 90 хувь нь Хятад улсын өөрийнх нь иргэд, тэдгээрийн 40 орчим хувь нь оюутнууд байгаа гэнэ.

Ням гарагаас эхлэн Хятадын иргэний нислэгийг удирдах газар шинэ хязгааарлалтын журам хэрэгжүүлэхээр болжээ.

Энэ өдрөөс эхлэн Хятадын бүх авиа компани гадаадын нэг улсаас ганцхан хотын чиглэлд нисэх ба ингэхдээ долоо хоногт ганц удаа нисэх болсон байна.

Уг нислэгийн суудал нь 75 хувиас хэтрэхгүй дүүрэлттэй байх ёстой ажээ. Гадаадын авиа компаниудад бас ийм шаардлага тавьж байна. Гадаадын авиа компани бүр долоо хоногт нэг удаа Хятадын ганцхан хотын чиглэлд нислэг үйлдэх эрхтэй. Уг нислэгийн суудал нь мөн 75 хувиас хэтрэхгүй дүүрсэн байх ёстой ажээ.

Дэвсгэр мэдээлэл: Өнгөрсөн долоо хоногт Хятадад халдварын нийт 233 тохиолдол илэрсэн бол дэлхийн бусад улс орнуудад нийт 166,000 гаруй тохиолдол бүртгэгджээ.Харьцуулбал хоёрдугаар сарын эхний долоо хоногт Хятадад 23,076 тохиолдол илэрч байхад дэлхийн бусад улсуудад нийт 197 тохиолдол бүртгэгдэж байв.

                                                                                                                                                                                                                        Эх сурвалж: South China Morning Post

Ахуйн гал түймрийн тоо 35.7 хувиар буурчээ
Ахуйн гал түймрийн тоо 35.7 хувиар буурчээ
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.