Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 950 хүнээс халдвар илэрлээ. Улаанбаатар хотын хэмжээнд 644 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 303 тохиолдол орон нутагт бүртгэгдсэн байна. Харин коронавируст халдварын улмаас 11 хүн нас барж, нийт нас баралтын тоо 1767 боллоо.
Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг авч үзвэл:
-Хөнгөн 5038
-Хүндэвтэр 5022
-Хүнд 1415
-Нэн хүнд 248 байна.
Өнөөдрийн байдлаар гэрийн хяналтад 30237 хүн эмчлүүлж байгаа аж. Хэвтэн эмчлүүлж буй 11723 иргэн байна. Үүний 532 нь жирэмсэн, 2106 хүүхэд байна.