2021 он гарснаар улсын хэмжээнд 371 хүүхэд зам тээврийн осолд өртөж, 40 хүүхдийн амь нас эрсэдсэн байна. Тиймээс замын хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдлыг хангах, зөв дадал, хэвшлийг бий болгох зорилгоор Тээврийн цагдаагийн албанаас “Шар дарцаг” аяныг зохион байгуулж байна. Аяны хүрээнд гэрлэн дохиогүй газруудад шар дарцаг байршуулж тус дарцгийн тусламжтайгаар хүүхдүүд гарцаар аюулгүй гарах боломж үүсэх юм. Тээврийн цагдаагийн албанаас эхний ээлжид зохицуулалтгүй 45 гарц дээр шар дарцгийг байршуулахаар төлөвлөжээ.