Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 941 хүнээс халдвар илэрлээ. Улаанбаатар хотын хэмжээнд 700 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 241 тохиолдол орон нутагт бүртгэгдсэн байна. Харин коронавируст халдварын улмаас 12 хүн нас барж, нийт нас баралтын тоо 1756 боллоо.
Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг авч үзвэл:
-Хөнгөн 5246
-Хүндэвтэр 5198
-Хүнд 1393
-Нэн хүнд 276 байна.
Өнөөдрийн байдлаар гэрийн хяналтад 31527 хүн эмчлүүлж байгаа аж. Хэвтэн эмчлүүлж буй 1494 иргэн байна. Үүний 593 нь жирэмсэн, 2494 хүүхэд байна.