Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Энх-Амгалан: Цахим гүтгэлэг ямар хуулийн заалт оруулж байна вэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 22 секунд

Хууль зүйн болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаан болж байна. Хуралдаанаар Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир "Эмзэг мэдээлэлд цахим мэдээллийг оруулахгүй юу. Пэйж, фэйсбүүк л нэн түрүүнд ормоор санагдах юм"

УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Н.Учрал "Цахим мэдээлэл гэдэг тусдаа томъёолол байхгүй. Хүний хувийн мэдээлэл, эмзэг мэдээлэл гэж хоёр ангилсан. Эмзэг мэдээлэлд хамааруулсан мэдээллээ хувь хүний нууцад хамааруулна. Хувь хүний нууцад хамааруулсан мэдээллийг нууцынхаа хуулиар зохицуулна" гэлээ.

Ажлын хэсгийн гишүүн Б.Баасандорж "9.1 дээр захидал харилцааг оруулж өгсөн. Захидалд харилцаанд гишүүний хэлсэн цахим мэдээлэл орж байгаа. Мөн эмзэг мэдээлэлд захидал харилцааг оруулж өгсөн байгаа. Мөн хувь хүний нууцад хамаарна"

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан "Хувь хүний захидал, чат, мессенжер, фэйсбүүкийн мэдээлэл, хувийн гэрэл зураг гээд янз бүрийн юмнууд гараад байдаг. Үүний аюулгүй байдлыг хэрхэн хангах вэ. Хэвлэл мэдээллийн байгууллага олж байгаа мэдээллээ заавал эзнээс нь зөвшөөрөл авахгүй гэчихээд нөгөө талаараа мэдээлэл цуглуулах боловсруулах, ашиглах хэрэглэхэд аюулгүй байдлыг нь ямар байдлаар хангахаар тусгаж байгаа вэ. Цахим халдлага гээч зүйл асар их байна. Цахим гүтгэлгийг хэрхэн зохицуулах вэ"

УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Н.Учрал "Мэдээлэл хариуцагч мэдээлэл цуглуулах боловсруулах үүргийг гэрээний үндсэн дээр мэдээлэл боловсруулагчид шилжүүлж болно гэж 19.1-д заасан байгаа. Энэ нь мэдээллийг цуглуулж боловсруулж байгаа тал түүнийг өөр субъектээр боловсруулуулж болно. Гэхдээ мэдээлэл боловсруулж байгаа тал аюулгүй байдлыг хангах ёстой гэх агуулгыг хуулийн төсөлд оруулж өгсөн байгаа" гэлээ.

АН: Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулиар нээлттэй хэлэлцүүлэг, сонсгол хийнэ
АН: Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулиар нээлттэй хэлэлцүүлэг, сонсгол хийнэ
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.