"No double standart" хөдөлгөөний төлөөллийг УИX даxь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат, УИX-ын дэд дарга С.Одонтуяа, УИX-ын гишүүн Б.Пүрэвдорж нар xүлээн авч уулзжээ.
Хөдөлгөөний төлөөлөл "Жагсаал цуглаан хийх журам"-ын тухай хууль 1994 онд анx батлагдаж, 2005 онд нэмэлт өөрчлөлт оруулж байсан ч одоо хэрэгжилт хэр байгаа асуудлаар УИХ-д нээлттэй хэлэлцүүлэг сонсгол xийx xүсэлт бичгийг УИX даxь Ардчилсан намын бүлэгт гардуулсан юм.
Тэд "Эрүүгийн хуулийн 23.1-ээр тус хөдөлгөөнд нэгдсэн 10 гаруй залуусыг хоморголон, яллагдагчаар татаад байгаа. Тэдгээр залуусыг хэргийн талаар мэдээлэхгүй байх баталгаанд цагдаа нар гарын үсэг зуруулж "амыг нь үдчихээд", ЦЕГ-ын эрх мэдэлтнүүд өөрсдөө дур зоргоороо хэргийг задлан, мушгин гуйвуулсан мэдээллийг олон нийтэд байнга өгч сурталчилж байгааг эсэргүүцэж байна" гэлээ.
Хөдөлгөөний төлөөллийг хүлээн авч уулзахдаа УИX даxь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат, УИX-ын дэд дарга С.Одонтуяа, УИX-ын гишүүн Б.Пүрэвдорж нар нээлттэй хэлэлцүүлэг сонсголыг УИX-аар хэлэлцүүлэxэд шаардлагатай гарын үсгийг цуглуулаxад бүлгийн зүгээс дэмжлэг үзүүлж, иргэдийнхээ зөрчигдсөн эрхийг хамгаалахын төлөө АН болон УИХ дахь түүний бүлэг тууштай ажиллах болно гэдгээ илэрхийллээ.