Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Мөнхжин: Өнөөдөр 10 вагон нарийн ногоо ирж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 48 секунд

БНХАУ-ын Эрээн хотод коронавирусийн халдвар тархсантай холбогдуулан Эрээний хил хаагдсан. Одоогоор хэзээ нээгдэх нь тодорхойгүй байгаа юм. Эрээн хилээ хааснаас үүдэж, манай улс нарийн ногоо, тариур, эм хангамж болон бусад бараа бүтээгдэхүүний хомстолд ороод буй.

Харин өнгөрсөн амралтын өдрүүднд Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин “Өвлийн олимп болтол Эрээн хот хилээ нээхгүй" гэсэн мэдээлэл өгсөн талаарх мэдээлэл цацагдаад байсан.

Энэ талаар Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжингөөс тодрууллаа.

-Өвлийн олимп хүртэл Эрээний хил нээгдэхгүй гэсэн мэдээлэл цацагдсан. Үүнд тайлбар өгөөч?

-Хоёрдугаар сарын 4-нд Өвлийн олимпын нээлт болно. Гэхдээ би болон манай ГХЯ, Засгийн газраас ирэх хоёрдугаар сар хүртэл хилээ нээхгүй гэдэг мэдэгдэл хийгээгүй. Энэ бол ташаа мэдээлэл. Ганцмод, Гашуунсухайт, Ханги боомтууд нээлттэй л ажиллаж байгаа. Замын-Үүд, Эрээний автозамын хилийн боомт хаагдсан. Төмөр замын тээвэрлэлт хэвийн явагдаж байна. Өргөн царигийн экспорт гарч байна. Нарийн царигт 0 зогсолт хийсэн боловч ГХЯ, Консулын газраас Эрээн хотын удирдлагуудтай хамтын ажиллагаа ярьсны улмаас өнөөдөр 10 вагон нарийн ногоо ирж байгаа.

-Эрээний нөхцөл байдал хэр байгаа вэ. Хилээ хэзээ нээх мэдээлэл байна вэ?

-Халдвар илрэхгүй 5, 6 хонож байсан боловч өнөөдөр өглөө шинээр 1 тохиолдол илэрсэн гэх мэдээлэл гараад байна.

Н.Учрал: Иргэд жагсаал цуглаан хийхдээ зөвшөөрөл авахгүй, зөвхөн бүртгүүлдэг болох хууль санаачилсан
Н.Учрал: Иргэд жагсаал цуглаан хийхдээ зөвшөөрөл авахгүй, зөвхөн бүртгүүлдэг болох хууль санаачилсан
 
ТАНИЛЦ: “Болор цом-42” наадмын хоёрдугаар шатанд 28 найрагч ШАЛГАРЧЭЭ
ТАНИЛЦ: “Болор цом-42” наадмын хоёрдугаар шатанд 28 найрагч ШАЛГАРЧЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.