УИХ-ын гишүүн Н.Учрал "Жагсаал цуглаан хийх журам"-ын тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай хэмээн мэдээлэл хийв. Тодруулбал, тэрбээр "Жагсаал цуглаан хийх журмын тухай хуульд 2018 онд нэмэлт өөрчлөлт оруулсан. Одоо энэ хуулийг журамлах цаг нь болсон байна. Хуульд өөрчлөлт оруулсанаар иргэд жагсаал цуглаан хийх зөвшөөрөл авахгүй, хүсэлтээ тухайн дүүргийн Засаг даргад мэдүүлж бүртгүүлнэ. Олон улсын туршлагаас харахад жагсаал цуглаан хийхээс өмнө бүртгүүлдэг. Иргэд хэзээ ч ямар ч цаг үед итгэл үнэмшил, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг нь нээлттэй орхих ёстой.
Харин төр аюулгүй байдлыг хангах, гол зорилтоо чиглүүлэх ёстой. Бид 1992 онд батлагдсан Үндсэн хуулиар олж авсан эрх чөлөөгөө эдлэхгүй бол хувь хүний эрх чөлөө рүү халдсан хуулийн төслийг зарим УИХ-ын гишүүн баталж байна. Өнөөдөр МАН-ын бүлэгт ч Жагсаал цуглаан хийх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах ёстой гэсэн байр суурьтай байгаа. Тэгэхээр иргэдэд жагсаал цуглаан хийх эрхийг нь илүү нээлттэй болгож өг" хэмээлээ.