Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 450 хүнээс халдвар илэрлээ. Улаанбаатар хотын хэмжээнд 366 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 84 тохиолдол орон нутагт бүртгэгдсэн байна. Харин коронавируст халдварын улмаас 8 хүн нас барж, нийт нас баралтын тоо 1744 боллоо.
Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг авч үзвэл:
-Хөнгөн 5521
-Хүндэвтэр 5487
-Хүнд 1460
-Нэн хүнд 273 байна.
Өнөөдрийн байдлаар гэрийн хяналтад 34015 хүн эмчлүүлж байгаа аж. Хэвтэн эмчлүүлж буй 12741 иргэн байна. Үүний 599 нь жирэмсэн, 2682 хүүхэд байна.