Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Техникийн нөхөн сэргээлт хийсэн талбайд мод тарихаар төлөвлөжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 50 секунд

Өнгөрсөн онд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга нарын хамтран баталсан төлөвлөгөөний дагуу “Нөхөн сэргээлт 2020” ерөнхий арга хэмжээг 3 үе шаттайгаар зохион байгуулж ажилласны үр дүнд улсын хэмжээнд нийт 30798.921 га талбай эвдэгдсэнийг тогтоож, биологийн нөхөн сэргээлтийг 679.93 га талбайд, техникийн нөхөн сэргээлтийг 2486.23 га талбайд тус тус хийлгүүлсэн байна.

Энэ онд Байгаль орчин, аялал, жуулчлалын яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газартай хамтран “Нөхөн сэргээлт” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулснаар 693.52 га талбайд нөхөн сэргээлт ажлыг хийж гүйцэтгэсэн. Үүнээс эзэн холбогчгүй 218.75 га талбайд нөхөн сэргээлтийн ажлыг хийж гүйцэтгүүлэн ажиллаж байгаа аж. Мөн Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт хяналт шалгалтаар ажиллаж техникийн 153, биологийн 75,7, дүйцүүлэн хамгааллаар 132 нийт 360,7 га талбайд хийсэн нөхөн сэргээлтийн ажилтай газар дээр танилцсан аж.

Уг компани нь ашигт малтмалын олборлолт явуулах, нөхөн сэргээлт хийх, мод үржүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2013 оноос хойш техникийн 140,5 га, биологийн 49,7 га талбайд нөхөн сэргээлтийг хийсэн бөгөөд энэ онд техникийн нөхөн сэргээлт хийсэн талбайд дараа жил мод тарихаар төлөвлөж байгаа талаар танилцуулсан байна.

Дархан-Уул аймгийн Хонгор суманд шүлхий өвчин гарч, хөл хорио тогтоожээ
Дархан-Уул аймгийн Хонгор суманд шүлхий өвчин гарч, хөл хорио тогтоожээ
 
Ц.Энхзаяа: Н.Батсуурь нь нэг ч удаа охинтойгоо холбоо бариагүй, аж амьдрал, хичээл сургууль, охин нь яаж өсөж, торниж байгааг асуулгүй 15 жил боллоо
Ц.Энхзаяа: Н.Батсуурь нь нэг ч удаа охинтойгоо холбоо бариагүй, аж амьдрал, хичээл сургууль, охин нь яаж өсөж, торниж байгааг асуулгүй 15 жил боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.