Энэ сарын 4-нд Дархан-Уул аймгийн Хонгор сумын Шийрийн бригадад малын гоц халдварт шүлхий өвчин бүртгэгджээ.
Тиймээс сумын Онцгой комисс хуралдаж, Зулзага 2 дугаар баг Шийрийн бригадын орчимд нэг сарын хугацаатай хөл хорио тогтоож айл өрх, хүн ам, малын хүнс, тэжээл, түлш хүргэх ажлын хэсгийг байгуулсан байна.
Мөн шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор ОХУ-д үйлдвэрлэсэн 30 мянган тун вакциныг 56 өрхийн 32127 толгой малд тарихаар төлөвлөжээ.
Улсын хэмжээнд 2021 оны арваннэгдүгээр сарын 05-ны байдлаар 14 аймгийн 74 суманд шүлхий өвчин илрээд байна.