Ардчилсан намын онц их хурал өчигдөр болж, намын даргаар О.Цогтгэрэлийн баталж, намын Ерөнхий нарийн бичгийн даргаар Л.Гантөмөрийг сонгосон.
Тэгвэл хурлын төгсгөлийн үеэр АН-ын гишүүд дахин үл ойлголцолд хүрсэн талаар АН-ын гишүүн Э.Бат-Үүл өөрийн цахим хаягтаа бичжээ. Тэрбээр "Зоригийн хөшөөний өмнө хэлсэн уриалгыг минь хүлээж аваад ирсэн Элбэгдорж, Алтанхуяг нэг индэр дээр гарсан Онц Их Хурал, сүүлийн мөчид онцгүй шийдвэр гаргаж Тулгатын хэлсэнчлэн намын хагаралыг улам гүнзгийрүүлчихлээ!Намаа ,залуусаа нэгтгэх итгэл найдвар маань өнгөрлөө дөө. Яав даа" гэжээ.
Зоригийн хөшөөний өмнө хэлсэн уриалгыг минь хүлээж аваад ирсэн Элбэгдорж,Алтанхуяг нэг индэр дээр гарсан Онц Их Хурал,сүүлийн мөчид онцгүй шийдвэр гаргаж Тулгатын хэлсэнчлэн намын хагаралыг улам гүнзгийрүүлчихлээ!Намаа,залуусаа нэгтгэх итгэл найдвар маань өнгөрлөө дөө!Яав даа?!
— Эрдэнийн Бат-Үүл (@E_BatUul) November 6, 2021