БНХАУ, Монгол Улс хоорондын голлох боомт болох Эрээний хилийн боомт цар тахлын улмаас тодорхойгүй хугацаагаар хаагаад буй. Өнөөдрийн байдлаар Эрээн хот бүх оршин суугчдаа ес дахь удаагаа шинжилгээнд хамруулаад байна.
Ингэхдээ Эрээн хот өнгөрсөн сарын 14-нд анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш 19 хүн халдвар авсан бол өнөөгийн байдлаар 5 нь эдгэрч, 14 хүн эмчлүүлж байна. Халдвар авсан иргэд халдварын хөнгөн хэлбэрээр өвчилжээ.
Харин сүүлийн дөрвөн хоногт халдварын тохиолдол нэмэгдээгүй аж.
Сануулахад, Эрээнд халдвар бүртгэгдэхгүй 21 хоносон тохиолдол хилээ нээнэ гэдгээ мэдэгдээд байгаа билээ.