Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Сумъяабазар: Хүн амын хэт төвлөрөл үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрч мэдэхээр байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 48 секунд

Хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, автозамын түгжрэлийг бууруулах үндэсний хороо хуралдлаа. Хуралдааны үеэр Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар үг хэллээ.

Тэрбээр "Улаанбаатар хотыг нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжүүлэх, төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах чиглэлд түүхэн шийдвэр гаргаж, үндэсний хороо байгуулсанд талархаж байгаагаа илэрхийлье.

Хоёрдугаарт, Улаанбаатар хотын асуудал бол 30 жилийн турш хуримтлагдсан асуудал учраас яамд, ялангуяа Зам, тээврийн хөгжлийн яам, Эрчим хүчний яам, Барилга, хот байгуулалтын яамдтайгаа уялдан ажиллах юм.

Хот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг бууруулах, орлого нэмэгдүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх гэхчлэн маш том зорилт, цогц арга хэмжээг Улаанбаатар хотын үйл ажиллагаатай уялдуулж байгаа нь цаг үеэ олсон хэрэг.

Судалгаанаас харахад, хүн амын нягтаршил, хэт төвлөрөл нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрч мэдэхээр байгаа. Тиймээс энэхүү түүхэн арга хэмжээнд манай нийслэлийн удирдлагууд маш хариуцлагатайгаар оролцоход бэлэн байна.

Бид хариуцлагатай байж энэ томоохон зорилтын ард гарна. Нөгөөтээгүүр цаг хугацаа бидний өрсөлдөгч учир хурдтай ажиллах шаардлага тулгарч байгаа. Энэ бүхнийг маш сайн тооцож ажиллах юм. Хот, хөдөөгийн тэнцвэрийг хангах чиглэлд татварын бодлого онцгой нөлөөтэй. УИХ, НИТХ-ын түвшинд замын татвар, хураамжтай холбоотой асуудал яригдах байх гэж бодож байна" гэв.

Чуулган: Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр ЭЗБХ-нд шилжүүллээ
Чуулган: Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр ЭЗБХ-нд шилжүүллээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд