ЭХЭМҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасгийн эмч шөнийн ээлжинд гарч ажиллаж байгаад нас баржээ. Энэ талаар Эрүүл мэндийн яамнаас тодруулахад "Эмчийн зүрх гэнэт зогссон" гэх мэдээллийг өглөө.
Талийгаач 40 гаруй насны туршлагатай эмч бөгөөд өвчтөнүүдээ үзэж тусламж үзүүлсний дараа амрах өрөөнд хэвтэх гэж ороод насан эцэслэжээ.
Эмгэнэлтэй явдал болсныг ээлжийн сувилагч нь анх мэдсэн бөгөөд эмчийн зүрх зогсож, тусламж үзүүлэхэд оройтсон байсан аж.