Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АН-ын “Онц Их хурал“-д 1318 төлөөлөгч оролцоно

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 6 секунд

Ардчилсан намын Онц Их хурал энэ сарын 5-нд болно. Тодруулбал, АН-ын ҮБХ-ны 290 гаруй гишүүн, намын үндсэн дүрмийнхээ хүрээнд Их хурлаа хуралдуулахаар шийдвэрлэсэн. Өмнө нь эв нэгдлийн Их хурал гэж нэрлэж байсан ч намд үүсээд буй өнөөгийн үл ойлголцол, дүрмийн бус шийдвэрүүд болон УИХ, Ерөнхийлөгчийн сонгуульд АН 30 жилийн түүхэндээ байгаагүй ялагдал хүлээсэн зэрэг нь намын хувьд онцгой нөхцөл үүссэн гэж Улс төрийн зөвлөл үзсэн байна.

Их хуралд 1318 төлөөлөгч оролцох бөгөөд тэднийг анхан шатны нэгж, үүрүүд хуралдан сонгожээ. Их хуралд оролцох төлөөлөгчид өчигдрөөс нийслэлийг зорьж эхэлсэн байна. Монгол Улсын өнцөг булан бүрээс сонгогдон ирэх төлөөлөгчид намдаа үүсээд байгаа зөрчил, хагарлыг эцэслэн, цэг тавих ёстой хэмээн гишүүд, дэмжигчид найдаж байгаагаа илэрхийлжээ.

Хүн амын 13 хувь нь дархлаа сэргээх нэмэлт тунд хамрагджээ
Хүн амын 13 хувь нь дархлаа сэргээх нэмэлт тунд хамрагджээ
 
Гэрээлэгч компаниудын үйл ажиллагааг зогсоох, шантаажлах асуудлаас болж газрын тосны хайгуул хийж буй зургаан талбайн ажил зогсонги байдалд ороод байна