Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МУИС-ийн оюутнууд коронавируст халдварын дэгдэлтийг МЭДЭЭЛЭХ ВЕБ БҮТЭЭЖЭЭ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 49 секунд


Монгол Улсын Их Сургуулийн мэдээлэл технологийн HACKUM клубийн оюутан залуус хамтран нийгмийн хариуцлагын хүрээнд шинэ коронавирусийн дэгдэлтийн талаарх цаг тутмын мэдээ, мэдээллийг хүргэх “Тунхаг” (https://Tunkhag.mn) веб сайт болон гар утасны аппликейшныг бүтээж байгаа ажээ. 

Иргэд “Тунхаг” төслийн веб сайт болон гар утасны аппликейшныг ашиглан коронавирустай холбоотой үнэн зөв баталгаатай мэдээллийг нэг дороос хурдан шуурхай авах боломжтой юм. Мөн орчин үеийн технологи ашиглан дэлхийд өндөр хохирол учруулж буй цар тахлын тархалтын график, газар зүйн байршлаар бодит цаг хугацаанд өгөгдлийг боловсруулан хүргэж байна.

Веб болон мобайл хувилбар нь өгөгдлөө Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, Эрүүл Мэндийн Яамны мэдээллийн баталгаатай эх сурвалжаас хүлээн авдаг аж. Мөн дотоодын томоохон мэдээллийн сайтуудаас коронавирустэй холбоотой хамгийн үнэн зөв мэдээллийг цаг алдалгүй шуурхай хүргэхээр төлөвлөжээ. 

“Тунхаг” төслийг "Хакум" клубийн 8 гишүүн хоёр долоо хоногийн хугацаанд хийж гүйцэтгэж байгаа бөгөөд анхны хувилбараа 2020 оны 3-р сарын 23-нд амжилттай туршсан байна. “Тунхаг” төслийн ажлын явц одоогоор 50%-тай үргэлжилж байгаа бөгөөд хөгжүүлэлт болон судалгаа, шинжилгээний ажил явж байна. 

Тус төслийн цаашдын зорилго нь нийгэм, улс орны өдөр тутмын амьдралд тулгамдаж буй бүх л төрлийн асуудлуудыг технологийн шийдлээр хэрэглэгчдэд түргэн шуурхай, амар хялбар, хүртээмжтэй байдлаар хүргэж байх ажээ.

Улсын онцгой комиссоос тусгай үүргийн нислэгийн талаар мэдээлэл хийнэ
Улсын онцгой комиссоос тусгай үүргийн нислэгийн талаар мэдээлэл хийнэ
 
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.