Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Чингисийн цом”-ын төлөө Монгол туургатны тулаанчид хүч үзнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 18 секунд

Монголын тулааны шилдэг тамирчдын холбооны 10 жилийн ойд зориулсан “Чингисийн цом” MGL-1 Fighting Championship тэмцээний 13 дугаар цуврал тэмцээн 12 дугаар сарын 6-нд Монгол Бөхийн өргөөнд зохион байгуулна.

Энэ удаагийн холимог тулааны тэмцээнд Монгол, Буриад, Өвөрмонгол, Халимаг, Тува гэсэн Монгол туургатны тулаанчдын дунд болохоороо онцлогтой. “Чингисийн цом” MGL-1 Fighting Championship 13 дугаар цуврал тэмцээнд оролцох чансаа ахиулах болон аваргын цом, бүсний төлөө хүчээ сорих тулаанчдын оноолтыг танилцуулж байна.

Энэхүү тулааны 57 кг жинд: Г. Золжаргал /Их засаг Чанар брэнд Ширэн бээлий клуб/ - Б.Мөнхдэлгэр /Теам Тунгаа Шандас ММА/ болон Ц.Отгонбаяр /Ширэн бээлий клуб/ - Г. Сайханбилэг /Наадам центр Ко клуб/ нар тус тус тулалдана. Харин 66 кг-д: Ө. Баярмандах /Эрч клуб/ - А. Намуунгэрэл /ЦЕГ-ын Сүлд чуулга Ирээдүй ММА/ болон Ө.Даваажамц /Ard Capital Ширэн бээлий One team/-Х.Төрбаяр /Эрдэнэт хот Бэхээ дожо/ тус тус хүчээ сорино. Холимог тулааны 70 кг-д: Б.Түмэнхүсэл /ДХИС Цагдаагийн сургууль/ - Н.Цацрал /Хилийн цэргийн 0303 тусгай салбар/-тай тулалдана.

“Чингисийн цом”-ын төлөө 57 кг-д: Зургаадай Дэлгэр /Өвөрмонгол ММА аварга/ -Бадмацырен Доржиев /Буриад ММА аварга/-тэй хүч үзнэ.

“Чингисийн цом”-ын төлөө  66 кг-д  Б. Энх-Оргил /Монгол Шандас клуб/ - Саая Соланг /Тува Kick box дэлхийн аварга/-тай тулалдана

“Чингисийн цом”-ын төлөө 61 кг-д Б. Азжавхлан /Монгол Ширэн бээлий клуб One team Power nutrition/ - Васильев Денис Александрович /Халимаг MMA аварга/-тай тулалдах юм.

“Чингисийн цом”-ын төлөө 70 кг-д Б. Бүрэнзориг /Монгол Зэвсэгт хүчний 084-р анги Team fighter/ - Кю Хайлин /Өвөрмонгол Хянган аймаг/-тай халз тулалдахаар тус тус оноолт таарчээ. 

 

 

Бадминтоны өсвөрийн багийн УАШТ боллоо
Бадминтоны өсвөрийн багийн УАШТ боллоо
 
11 аймгийн 56 сум цагаан зудтай байна
11 аймгийн 56 сум цагаан зудтай байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.