Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Файзер вакцины хадгалалтын хугацааг гурван сараар уртасгасан“

Ангилал
COVID-19
Огноо
Унших
1 минут 9 секунд

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын талаар ээлжит мэдээллээ хийлээ.

Энэ үеэр Эрүүл мэндийн яамны газрын дарга Д.Баярболд "Монгол улс олон улсын судалгааг анхааралтай харж байна. Манай улс 12-18 насны хүүхдүүдээ Файзер вакцинаар дархлаажуулсан. Вакцинд хамрагдсан хүүхдийн өвчлөл харьцангуй бага байгаа.

АНУ-ын хүнс, эмийн агентлагаас 5-11 насны хүүхдэд том хүний тунгийн 3/1 тунгаар тарьж болох заавар гаргасан. Үүнийг манай улс ч анхааралтай ажиглаж байгаа.

Файзер вакцины хадгалалтын хугацааг уртасгасан мэдэгдлийг гаргаж, АНУ-ын FDA, ДЭМБ-д мэдэгдэж, зөвшөөрсөн хариу авсан. 11 дүгээр сараас өмнө үйлдвэрлэсэн Пайзер вакцин нь хадгалалтын сав баглаа, боодол дээр бичигдсэн хугацаанаас гурван сараас уртасган хэрэглэх журам гарсан. Мөн 11 дүгээр сараас хойш үйлдвэрлэх вакцин нь есөн сарын хадгалалтын хугацаатайгаар худалдаанд нийлүүлэгдэхээр болсон" гэлээ.

Б.Идэр-Од өөрийн цагаа 38 сая төгрөгөөр зарж, “Lil Thug-E”-ийн эмчилгээний зардалд хандивлажээ
Б.Идэр-Од өөрийн цагаа 38 сая төгрөгөөр зарж, “Lil Thug-E”-ийн эмчилгээний зардалд хандивлажээ
 
Ч.Тамираа: Гаалийн байцаагчид  цалин болоод бусад нэмэгдэл авлаа гэхэд  ТЭРБУМТАН  болох боломжгүй
Ч.Тамираа: Гаалийн байцаагчид цалин болоод бусад нэмэгдэл авлаа гэхэд ТЭРБУМТАН болох боломжгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.