Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Абу Даби “Их дуулга” тэмцээнд “Улаанбаатар ММС энержи” баг хүч үзнэ

Ангилал
Спорт
Огноо
Унших
0 минут 52 секунд

Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн Абу Даби “Их дуулга” тэмцээн өнөөдөр эхэлж байна. Энэ сарын 29, 30-нд зохион байгуулагдаж буй тус тэмцээнд “Улаанбаатар ММС энержи” баг оролцоно.

“Улаанбаатар ММС энержи” баг "В" хэсэгт тоглож байгаа бөгөөд олимпын аварга Латвийн “Рига”, 2021 оны Праг “Их дуулга”-ын аварга Саудын Арабын “Жедда” багтай нэг хэсэгт оржээ.

Сонирхуулахад, “Улаанбаатар ММС энержи” баг өнөөдөр Улаанбаатарын цагаар 21:10 цагт Латвийн “Рига”, маргааш 01:40 цагт Саудын Арабын “Жедда” багтай тоглоно.

“Улаанбаатар ММС энержи” багийн бүрэлдэхүүнд:

  • Даваажамцын Дэлгэрням
  • Энхбатын Дөлгөөн
  • Готовын Цэнгүүнбаяр
  • Цогтын Отгонжаргал гэсэн тамирчдын бүрэлдэхүүнтэйгээр хүч үзэх гэж байна.

С.Сувдансондор

ЭМЯ: 1636 тохиолдол шинээр батлагдаж, 12 хүн эндлээ
ЭМЯ: 1636 тохиолдол шинээр батлагдаж, 12 хүн эндлээ
 
Будапешт хотод метро, трамвай нэвтрүүлсэн туршлагаас суралцаж, хамтарч ажиллахаар тохиролцжээ
Будапешт хотод метро, трамвай нэвтрүүлсэн туршлагаас суралцаж, хамтарч ажиллахаар тохиролцжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.