Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 1321 хүнээс халдвар илэрлээ. Улаанбаатар хотын хэмжээнд 965 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 671 тохиолдол орон нутагт бүртгэгдсэн байна. Харин коронавируст халдварын улмаас 12 хүн нас барж, нийт нас баралтын тоо боллоо. Ингэснээр нийт баралтын тоо 1638 болж байна.
Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг авч үзвэл:
-Хөнгөн 8058
-Хүндэвтэр 6813
-Хүнд 2114
-Нэн хүнд 364 байна.
Өнөөдрийн байдлаар гэрийн хяналтад 53095 хүн эмчлүүлж байгаа аж. Хэвтэн эмчлүүлж буй 17349 иргэн байна. Үүний 1123 нь жирэмсэн, 2885 хүүхэд байна.