Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Согтуугаар жолоо барьж, ачаа буулгаж байсан гурван хүнийг мөргөн амь насанд хүрчээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 53 секунд

Энэ сарын 24-ний ням гаригийн 18:30 цагт “Улаанбаатар-Дархан чиглэлийн 52-ын даваа”-ны замд жолооч Э нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, ачаа буулгаж байсан 3 хүнийг мөргөж амь насанд хүрсэн ноцтой осол гарсан байна.

Энэ талаар ТЦА-наас албанаас тодруулахад "СХД-ийн нутаг дэвсгэр, 52-ын даваа орчимд приус маркийн автомашины жолооч Э нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолооч барьж, портер машины араас мөргөсөн. Ингэхдээ ачаа буулгаж байсан 3 хүнийг мөргөж амь насанд нь хүрсэн. Хэргийг шалгаж байгаа" гэлээ.

Амиа алдсан иргэд 35-40 насны иргэд байжээ.

Чоно болон нэн ховор шилүүсний арьс тээвэрлэж явсан зөрчлийг илрүүлжээ
Чоно болон нэн ховор шилүүсний арьс тээвэрлэж явсан зөрчлийг илрүүлжээ
 
18 нас хүрээгүй хүүхдээр хурдан морь унуулахыг хориглосон учраас 18-44 насныхан морь унаж уралджээ
18 нас хүрээгүй хүүхдээр хурдан морь унуулахыг хориглосон учраас 18-44 насныхан морь унаж уралджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.