Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Чоно болон нэн ховор шилүүсний арьс тээвэрлэж явсан зөрчлийг илрүүлжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 0 секунд

Өмнөговь-Улаанбаатар чиглэлд хувийн тээврийн хэрэгслээр 7 ширхэг чонын арьс, нэн ховор амьтан болох 2 ширхэг шилүүсний арьс тээвэрлэж явсныг илрүүлжээ. Мөн Багануур-Төв аймгийн чиглэлд иргэн Ө дамжин өнгөрөх зөвшөөрлийн бичиггүй 16.1тн түүхий нүүрс тээвэрлэж явсан зөрчлийг илрүүлэн түр саатуулсан байна. Түүнчлэн сайжруулсан шахмал түлш тээвэрлэн нийслэлээс гаргах гэсэн зөрчил түгээмэл гарч байгаа аж.

10 дугаар сарын 27-нд Мэргэжлийн хяналт, Онцгой байдал, Мал эмнэлэг, Цагдаагийн байгууллагын 30 албан хаагч Эмээлт, Өлзийт, Гүнт, Хонхор, 5 толгой, 4-р зөрлөг, Городок гэсэн долоон товчоонд хяналт, шалгалт зохион байгуулсан юм. Шалгалтын хугацаанд Улаанбаатар хотоос 1627 тээврийн хэрэгслээр 2875 иргэн гарч, 1830 тээврийн хэрэгслээр 3336 иргэн нэвтэрчээ.

С.Сувдансондор

ДЭМБ: Цар тахал дуусах болоогүй
ДЭМБ: Цар тахал дуусах болоогүй
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд