Түлхүүр мэдээлэл:
- Дани улс коронавирусийн дэгдэлтийн үед хэрэгцээт бүтээгдэхүүний хомсдол үүсгэхгүй байх зорилгоор арга хэмжээ авч байна.
- Тус улс иргэдээ их хэмжээний бүтээгдэхүүн авч, нөөцлүүлэхгүйн тулд нэг төрлийн бараа 2-оос дээш авбал үнийн дүнг нэмж байгаа аж.
- Ингэснээр үймээн самуунт худалдан авалтаас сэргийлж чадна гэж үзсэн байна.
Ковид-19 халдварын үед хэрэгцээт бүтээгдэхүүнүүдийн хомсдол үүсгэхгүйн тул Дани улс нэгэн ухаалаг арга олжээ. Тэр нь бүтээгдэхүүний үнийн зохицуулалт дээр “тоглолт” хийх юм. Тодруулбал, нэг хүн олон бүтээгдэхүүн авч нөөцлөхөөс сэргийлэх зорилгоор хоёроос дээш бараа авбал тухайн нэгж барааны үнийн дүн нэмэгдэх аж. Жишээ нь, гар ариутгагч шингэн нэгийг авбал 4.09 ам доллар, харин хоёрыг авбал тус бүр нь 95 ам доллар болж өсөх юм байна. Ингэснээр хомсдол үүсэхээс сэргийлж чадна гэж үзжээ.
Шинэ төрлийн коронавирусийн тархалтаас үүдэн олон улс оронд эмх замбараагүй байдал үүсч, хүн бүр ариун цэврийн цаас, лаазалсан бүтээгдэхүүн, гар ариутгагч зэрэг чухал хэрэгцээт зүйлсээ дэлгүүрүүдээс уралдан нөөцөлж байгаа билээ.
Энэхүү үзэгдлийг “үймээн самуунт худалдан авалт” (panic buying) гэж нэрлэдэг бөгөөд үүнээс болж дээр дурьдсан бүтээгдэхүүнүүдийн хомсдол үүсч, зарим иргэдэд огт хүрэлцээгүй болоод байгаа юм. Үүний эсрэг дэлхийн олон улс орны засгийн газруудаас ард иргэддээ ямар ч хомсдол үүсэхгүй тул үймээнт худалдан авалт хийхгүй байхыг уриалж байгаа ч тусыг олохгүй байна. Харин Дани улс хомсдолын эсрэг дээрх арга хэмжээг авсан нь үр дүнтэй байгаа аж.
Эх сурвалж: Diply.com