Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Мөнх-Эрдэнэ: Циркийг хууль бусаар дүү нартайгаа нийлж авсан Д.Сумъяабазарын үнэнийг илчлэхийн тулд АТГ-д шалгуулах хүсэлт өгч байна

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 21 секунд

"АСА" циркийн нөхцөл байдалтай холбогдуулан АН-ын бүлгийн ажлын албаны зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ мэдээлэл хийв.

Тэрбээр "Ерөнхийлөгч асан Х.Баттулга, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар болон түүний дүү сумогийн их аварга Д.Дагвадорж нарыг шалгуулах хүсэлтээ АТГ-т өгч байна. Циркийг хууль бусаар дүү нартайгаа нийлж худалдаж авсан Д.Сумъяабазарын үнэнийг илчлэх цаг болсон. Тэгээд эрэмбээрээ араас нь би шалгуулна.

Циркийн хувьчлал явагдах үед Д.Сугар 800 сая төгрөгийн тогтоол гаргаж, 300 саяыг нь аваад 500 саяыг нь авахгүйгээр нутгийн дүү Д.Дагвадоржид өгсөн. Ингэхдээ Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын даалгавраар бэлэглэсэн ба шахсаар байгаад Д.Сугар гуайгаар өгүүлсэн гэсэн.

Мөн циркийн арын ногоон байгууламжийг Д.Дагвадорж хамсаатнуудаараа кадастр хийлгээд авчихсан байсныг би нийслэлийн Газрын албаны даргын өрөөний компьютероос харсан. Үүнийг ч шалгуулна. Үндэсний аудитын газраас Хөрөнгө оруулалтын банкны дүгнэлтийг ил болгохыг шаардаж байна" гэв.

Сануулахад, Хотын дарга Д.Сумъяабазар мөн Д.Мөнх-Эрдэнийг хуулийн байгууллагаар шалгуулна гэдгээ мэдэгдсэн билээ.

Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх ТЕГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга асаныг шүүж байна
Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх ТЕГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга асаныг шүүж байна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.