Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Батболд: Дундаж давхаргыг дэмжихэд ямар бодлого баримтлах вэ

Ангилал
Улс төр Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 37 секунд

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төслийн танилцуулгыг хийсэн. Үүнтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн С.Батболд "Монгол Улсын засгийн газар сүүлийн хоёр жилд эдийн засгаа хямраахгүйгээр амаргүй цаг үеийг авч гарч байгаа нь сайшаалтай. Хавтгайрсан халамж буурч байгаа ч зорилтот хэсэг рүү нэмэгдэж байгаа юу? Тийм бол ямар хэмжээнд яаж нэмэгдэж байна вэ?

Говийн бүс нутгуудад замын асуудлыг шийдвэрлэх талаар төсөвт тусгагдсан уу? Мөн дундаж давхаргыг дэмжихэд ямар бодлого баримтлах вэ" гэж асуулаа.

Сангийн сайд Б.Жавхлан "Дундаж давхаргыг дэмжих, бойжуулах, бий болгох чиглэлээр Засгийн газрын бодлогод түлхүү орж ирж байгаа. Ирэх онд гурван чиглэлээр дундаж давхаргыг дэмжих бодлого явуулна. 10 их наядын хөтөлбөрийн цар хүрээг илүү өргөжүүлнэ. Гурван хувийн хүүтэй зээлийг үргэлжлүүлэн хөрөнгө оруулалтын зээлд мөн хамруулна. Ипотекийн зээлийг хүрээг улам тэлнэ" гэлээ.

Л.Оюун-Эрдэнэ: Оюутолгойн хэлэлцээрийн дүнд чамлахааргүй үр дүн гарч байгаа
Л.Оюун-Эрдэнэ: Оюутолгойн хэлэлцээрийн дүнд чамлахааргүй үр дүн гарч байгаа
 
Ажилтнууд нь илүү цагаар ажиллаагүй байхад илүү цаг бодож өөрсдөдөө авдаг байсан УЦУОШГ-ын хоёр хүний хэргийг шүүхэд шилжүүлжээ
Ажилтнууд нь илүү цагаар ажиллаагүй байхад илүү цаг бодож өөрсдөдөө авдаг байсан УЦУОШГ-ын хоёр хүний хэргийг шүүхэд шилжүүлжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.