Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Булгантуяа: 1 сая долларын хөрөнгө оруулсан ч байнгын амьдрах эрх үүсдэггүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 40 секунд

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Х.Булгантуяа нар Хөрөнгө оруулалтын хуулийн талаар мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн Х.Булгантуяа "Монгол Улсын Үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал дээр хүн болгон эмзэг ханддаг. Үндэсний үзлийг ч гэсэн өнөөдрийн баримталж явдаг бодлогод зөв зүйтэй гэж үзэж байна. 100 мянган доллар авч ирээд түр дансанд байршуулаад төд удалгүй буцаад гарчихаад байна. Энэ онд 70 гаруй иргэний байнгын оршин суух саналыг хүлээн аваагүй. Бид энэ хуультай холбоотой мэдээллийг төдийлөн сайн өгч чадсангүй гэж дүгнэж байна.

Гадаадын иргэн харьяаттай холбоотой асуудалд 500-1 сая долларын хөрөнгө оруулалт хийсэн ч байнгын амьдрах эрх үүсдэггүй. Монгол Улсад виз мэдүүлэхэд өгөхгүй байх эрхтэй. Яагаад гэдэгт тайлбар өгөх шаардлагагүй.

Монгол Улсын ГИХГ 300 орчим хүнтэйгээр хилээр ямар хүн ирж байна вэ гэдгийг хянаж ажилладаг. Дипломат байдлаас бусад шалтгаанаар амьдарч байгаа иргэд Монгол Улсын нийт хүн амын гурван хувиас хэтрэхгүй гэж заасан.

Энэ хуулийг баталснаар хэчнээн саяар хүн орж ирнэ гэж ойлгож болохгүй. Монгол Улс тусгаар тогтносон орон. Түр болон байнгын оршин суух, орж ирэх виз, байнгын оршин суух эрх гээд олон шаардлага бий" гэв.

БХБ-ын сайд Б.Мөнхбаатар: Улсын хэмжээнд 1100 объект баригдаж байна
БХБ-ын сайд Б.Мөнхбаатар: Улсын хэмжээнд 1100 объект баригдаж байна
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.