Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Би ямар нэгэн хууль бус үйлдэл хийгээгүй учир МҮИС-иас уучлалт гуйх шаардлагагүй“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 7 секунд

Монголын Үндэсний их сургуулийн зүгээс Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланг сургуулийн нэр төрд халдсан гэх шалтгаанаар шүүхэд өгч, нэхэмжлэл гаргаж буйгаа мэдэгдсэн. Тэгвэл энэ хэрэгтэй холбогдуулан БШУ-ы сайд Л.Энх-Амгалан мөрдөн байцаагчид мэдүүлэг өгсөн талаараа мэдээллээ.

Тэрбээр "МҮИС-иас намайг ХУЛГАЙЧ гэж хэлсэн гэдэг үндэслэлээр цагдаад өгсөн юм байна. Гомдлын дагуу мөрдөн байцаагчид мэдүүлэг өглөө.

Тухайн үеийн Боловсролын сайдын 1992 оны оны 10 дугаар сарын 26-ны өдрийн “Үндэсний их сургуулийн статус олгох тухай” 476 дугаар тушаалаар Монгол Улсын Их сургуулийг “Монгол Улсын Үндэсний Их сургууль” хэмээн нэрлэсүгэй” гэж статусыг МУИС-д албан ёсоор олгосон.

Энэ нэр бол Монгол Улсын оюуны өмчийн газар, Монгол Улсын Төрийн хэлний зөвлөл, Шударга өрсөлдөөнийг зохицуулах газруудаар баталгаажсан МУИС-ийн өмч юм. Би Боловсрол, Шинжлэх ухааны сайдаар ажиллах хугацаандаа Монгол Улсын Их Сургуулийн нэрний давхардлын арилгах асуудлыг хуулийн хүрээнд шийдүүлж удахгүй нэг талд нь гаргана.

Би Монголын Үндэсний Их сургууль гэдэг тухайн байгууллагын нэр хүндэд халдаж буруутгаагүй. Хууль бусаар авсан нэрийг ашиглан ашиг орлого олох хэрэгсэл болгож байгааг буруутгасан. Дээр нь МУИС-ийн оюуны өмч болох нэрийг нь давхардуулж олгосон тухайн үеийн Боловсролын яамны албан тушаалтнууд, Улсын бүртгэлийн газрыг буруутгаж байгаа юм.

Нэрийн давхардал үүссэн нь оюуны өмчийн хулгай байна гэж хэлсэн минь үнэн. Түүнээс биш хэн нэгнийг хулгай хийсэн, хулгайч гэж хэлээгүй. Би ямар нэгэн хууль бус үйлдэл, буруу зүйл хийгээгүй учраас хэн нэгнээс уучлалт гуйх шаардлагагүй" гэжээ.

Чуулган: 2022 оны төсвийг хэлэлцэж эхэллээ
Чуулган: 2022 оны төсвийг хэлэлцэж эхэллээ
 
Ц.Мөнхцэцэг: Хувийн бизнесгүй миний хувьд тойрогт өрсөлдөх санхүүгийн боломжгүй тул жагсаалтаар дэвших хүсэлт гаргасан ч боломж олдсонгүй
Ц.Мөнхцэцэг: Хувийн бизнесгүй миний хувьд тойрогт өрсөлдөх санхүүгийн боломжгүй тул жагсаалтаар дэвших хүсэлт гаргасан ч боломж олдсонгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.