Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Чуулган: 2022 оны төсвийг хэлэлцэж эхэллээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 22 секунд

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ.

Төслийн танилцуулгыг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хийлээ. Тэрбээр "Хүн төрөлтхөний өмнө тулгарч буй хүнд зүйлийг бид даван туулж байна. Цар тахлын хүндрэл нь дэлхий даяар эрүүл мэнд, эдийн засаг, боловсрол, соёл, гадаад харилцаанд хүчтэй нөлөөлж, амьдралын хэмнэлийг танигдахгүй өөрчилж байна. Энэ бэрхшээл Монгол Улсыг ч тойрсонгүй. Монголчууд бид цар тахлын халдварын ноцтой эрсдэлд орж, экспортын бараа бүтээгдэхүүн тасалдаж, ачаа тээврийн эргэлт 5-9 дахин удааширч, эдийн засаг -5.3 хувь агшиж, төсвийн алдагдал ДНБ-ий 12 хувийг эзэлж, 250 мянган ажлын байр эрсдэлд орсон нь 1992 оны нийгмийн шилжилтийн үетэй тоон утгаараа дүйцэж очих хүндхэн сорилт байлаа" гэлээ.

Хуралдаан үргэлжилж байна.

Чуулган: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжлээ
Чуулган: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжлээ
 
Монголын хамгийн том загварын шоу гэгддэг “Гоёл наадам”-ын шилдгүүд ӨНӨӨДӨР ТОДОРНО
Монголын хамгийн том загварын шоу гэгддэг “Гоёл наадам”-ын шилдгүүд ӨНӨӨДӨР ТОДОРНО
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.