Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Туваан: Би АН-аас олон удаа хөөгдөж байна, гэхдээ намдаа байгаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 5 секунд

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат мэдээлэл хийж, АН-ын Үндсэн Дүрмийн Хорооны шийдвэрийн дагуу УИХ-ын гишүүн Ц.Тувааныг АН-ын гишүүнээс хасаж, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, С.Ганбаатар нарыг УИХ дахь АН-ын бүлгээс хассан тухай зарласан билээ.
Энэ тухай УИХ-ын гишүүн Ц.Туваан тайлбар хийв. Тэрбээр, "УИХ дахь нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалтыг дуустал хугацааг нь долоо хоног хойшлуулсан. Энэ шийдвэртэй холбоотой байлгүй л гэж бодож байна. Би бол АН-аас УИХ-д сонгогдсон гишүүн. Намдаа байгаа, яахав С.Эрдэнэ намайг олон удаа хөөсөн. Олон ч хөөгдөж байна. АН-ын Үндсэн Дүрмийн Хорооны даргатайгаа би сая ярьсан, ямар ч миний асуудлыг хэлэлцээгүй гэсэн. АН-ын дарга бол О.Цогтгэрэл. АН-ыг хагаралтай харагдуулах сонирхолтой хүн бий. Тэр нь АН-ын өмнөх дарга" гэв

Олон улсын олимпиадад амжилттай оролцсон сурагчид Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
Олон улсын олимпиадад амжилттай оролцсон сурагчид Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
 
Ц.Анандбазар хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчид нэр дэвшжээ
Ц.Анандбазар хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчид нэр дэвшжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.