УИХ-ын гишүүн Ц.Туваан шинэ хуулийн төсөл санаачилж буйгаа мэдээллээ. Тэтгэврийн зээлтэй байсан иргэн нас барсан тохиолдолд зээл нь ар гэрт нь үлддэггүй байх хуулийн төсөл санаачилж байгаа аж.
Энэ талаараа тэрбээр "Миний бие УИХ-ын гишүүний хувиар нас барсан, өндөр насны тэтгэврийн зээл авагчийн тэтгэврийн зээлийг чөлөөлөх тухай хуулийн төсөл санаачиллаа. Монгол Улсад өнөөдрийн байдлаар 450,000 тэтгэвэр авагч хүн бий. Эдгээр иргэд дундаас хорвоогийн жамаар ертөнцийн мөнх бусыг үзүүлсний дараа энэ хүмүүс зээлтэй бол тухайн зээл нь ар гэрийнхэн нь төлдөг байдлаар шийдэгдээд явж байгаа. Хүмүүс талийгчаа алдсан ажил явдалтай үед тухайн зээлийг төлөх нь хүндрэлтэй байдаг учир үүнийг чөлөөлөх нь зүйтэй гэсэн хуулийн төсөл байгаа юм. Энэ бол анх удаа хийж байгаа ажил биш. Ерөнхийлөгч асан Х.Баттулга тэтгэврийн зээлийг тэглэж байсан. Мөн тэтгэврийн зээлгүй байсан 210,000 гаруй иргэдэд 1 сая төгрөг олгох буюу нийт 900 орчим тэрбум төгрөгийн асуудлыг төрөөс шийдэж өгч байсан" гэв.