УИХ-ын гишүүн Ц.Туваан Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар мэдээллээ.
Тэрбээр "Монгол Улс өнөөдрийн байдлаар 540 мянга гаруй тонн улаан буудай хурааж аваад байна. Гэтэл үүний борлуулалтын асуудал хүндрэлтэй байна. Тухайлбал 240 мянга гаруй тонн яг одоогийн байдлаар борлуулагдсан яамны мэдээлэл байна. Үдсэн хэсэн нь борлуулалтаа хүлээж байна. Энэ талаар газар тариалангийн бүс нутгийн компаниуд улаан буудайн борлуулалтад төр засгийн зүгээс анхаарал хандуулна уу гэсэн хүсэлтийг тавьсны үндсэнд байнгын хорооноос ажлын хэсэг байгуулсан" гэв.