Монгол үндэсний бөхийн мэргэжлийн лигийн “А” ангиллын улс, аймгийн алдар цолтой 32 бөхийн барилдаан энэ сарын 16-нд Монгол бөхийн өргөөнд үзэгчгүйгээр зохион байгуулагдах гэж байна.
"Хил хязгааргүй спорт" ТББ-аас санаачлан Монголын үндэсний бөхийн холбоо, "Эрхэт Монгол" групптэй хамтран зохион байгуулах тус барилдааныг “ТВ8” телевизээр үзэгчдийн хүртээл болгох аж.
Барилдаан оноолтоор, хасагдах журмаар явагдах бөгөөд ам авахгүй ажээ.
Шагналын сан
Шөвгийн 32-т үлдсэн 16 бөх тус бүр 120.000 төг
Нэг давсан 8 бөх тус бүр 200.000 төг
Хоёр давсан 4 бөх тус бүр 250.000 төг
Шөвгийн 4-т үлдсэн 2 бөх тус бүр 500.000 төг
Үзүүрлэсэн бөх 1.500.000 төг
Түрүүлсэн бөх 3.000.000 төг